THAI RICHY ТАЙ РИЧИ ОРГАНИК БА АМЬД ЗӨГИЙН БАЛ
ЛОНГАН зөгийн бал Тайландын хойд нутгийн онгон зэрлэг байгаль, далайн түвшнөөс өндөрт орших цаг уурын таатай бүсэд орших 100% зэрлэг ойн ургамал цэцэг болон дорно дахины уламжлалт эмчилгээнд хэрэглэгддэг лонган хэмээх хүний биед өндөр ач холбогдол бүхий ургамлаар тэжээгдсэн зөгийнөөс гаргаж авдаг тул бусад зөгийн балтай харьцуулбал хүний биед өгөх ашигт амин дэмээр илүү баялаг.
ЗЭРЛЭГ ЦЭЦГИЙН зөгийн балыг зөгийгөө дархан цаазат газрын онгон зэрлэг ойд аваачин оторлож, 30 төрлийн байгалиасаа ууланд ургасан эмийн ургамал идүүлж байж хурааж авдаг. Дулаан уур амьсгалтай газрын зөгийн бал нь илүү ориг байх талтай учир нь зөгий нь цэцгийн тоос, шүүсээр хооллож, түүнийгээ өөрийн энзимээр боловсруулан амин дэмлэг балыг гарган авдаг.
АМЬД буюу THAI RICHY RAW HONEY ач тус
- Энгийн зөгийн балыг савлахдаа хадгалах хугацааг уртасгахын тулд хураан авсан балаа 42 цельст халаан чийгийг нь ууршуулаад савладаг. Энэ нь амин дэмийг үхүүлэхгүй ч, хоол боловсруулалтыг хурдасгаж, бидний идсэн мах сүү, жимс ногоог задлан эд эсийн тэжээлийн хэлбэрт оруулдаг амин чухал энзэм нь үхүүлдэг. Энэ энзимийг нойр булчирхай, цөс, нарийн гэдсэндээ үйлдвэрлэж, идсэн хоол сайн задарч, эд эсийн тэжээл болдог боловч, хөгшрөх тусам нойр булчирхай, цөсний боловсруулах энзим бага ялгардаг болдог. Амьд зөгийн бал нь энзимийг агуулсан байдаг тул хоол боловсруулан биедээ шингээх, улмаар бүрэн бүтэн шим тэжээл авч, урт наслан залуу явах, хоол боловсруулах систем тэр чигтээ бүрэн ажиллах маш том дэм болж өгдөг.
- Энзимийг нь амьдаар нь хадгалсан амьд зөгийн балыг гаргаж авахад хугацаа ордог, шүүхээс өөр ямар ч үйлдвэрийн процесс, халаалт байдаггүй тул үнэ цэнэ тэр чинээгээрээ өндөр, энгийн зөгийн балнаас ургацын хувьд багыг хураан авдаг. Учир нь энгийн зөгийн балыг зөгий үүрээ балаар дүүргэснээс хойш 3хан хонуулаад шууд хураан авч, халаан савладаг бол амьд балыг зөгийн балаар үүр дүүрснээс хойш 3н 7 хоногийн турш тухайн бүл дэх зөгийнүүд /1 бүлд 25-30000ширхэг зөгий байдаг/ далавчаа дэвэх байдлаар, байгалийн жамаар нь чийгийг нь ямар ч халаах процест оруулахгүй үүрэн дотор нь ууршуулахыг хүлээдэг тул энзим нь амьдаараа, амин дэм ч мөн бүхлээрээ савлагддаг.
- Зөгий нь ямар цэцэг иднэ, бал нь тэр цэцэг ургамлын шим тэжээл, амин чанарыг агуулсан байдаг. Зөгийн цэвэр бал нь тэнэмэл молекул буюу хүний биед хэсүүчлэн явж эрүүл эд эсийг гэмтээн улмаар хавдар үүсгэдэг чөлөөт радикалыг өөртөө татан биеэс гадагшлуулдаг анти-оксидант буюу оксидаци явуулахаас сэргийлдэг анти-оксидантаар баялаг тул хавдрын эсрэг бүтээгдэхүүн юм.