Household

Байгалийн гаралтай эко бүтээгдэхүүнийг Танай гэрт

Био-хоум брэндийн гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд нь 100% ургамлын гаралтай, химийн хорт бодисгүй, байгаль орчинд ээлтэй төдийгүй айл гэрийн эрүүл, натурал оршихуйд зориулсан бүтээгдэхүүн юм.

More

May ариун цэврийн хэрэглэл

May ариун цэврийн хэрэглэл нь АНУ, Герман, Японы байгалийн гаралтай түүхий эдээр хийгдсэн, хамгийн сайн хамгаалалттай ариун цэврийн хэрэглэл юм.

More

May ариун цэврийн хэрэглэл

Lady ариун цэврийн хэрэглэл нь АНУ, Герман, Японы байгалийн гаралтай түүхий эдээр хийгдсэн, хамгийн сайн хамгаалалттай ариун цэврийн хэрэглэл юм.

More

Бүх төрлийн цэвэрлэгч шингэн

ZIP төрлийн бүтээгдэхүүн нь Сингапур болон Зүүн Өмнөд Азийн ахуйн цэвэрлэгээний шилдэг бүтээгдэхүүн болсоор 20 гаруй жил болжээ. ZIP нэрийн бүтээгдэхүүн нь аяга таваг угаагч шингэнээс эхлээд бүх гадаргууг цэвэрлэгч шингэн, толбо арилгагч нунтаг, өтгөрүүлсэн крем гель, ариун цэврийн өрөө цэвэрлэгч гээд бүх төрлийн ахуйн цэвэрлэгээний бодисуудыг багтаадаг. Бүтээгдэхүүн бүхэн нь өөрийн гэсэн онцгой үнэртэй, гарыг хуурайшуулдаггүй онцлогтой бүтээгдэхүүн юм. ZIP нэрийн цэвэрлэгчүүд нь өдөр тутмын ахуйн цэвэрлэгээг илүү амархан, хийхэд таатай болгодог. ZIP бүтээгдэхүүн нь чанарын стандарт болон хэрэглэгчдийн эрүүл амьдралд тус нэмэр болдгоороо олонд итгэмжлэгдсэн нэрд гарсан бүтээгдэхүүн юм.

More

Аяга таваг угаагч шингэн

Бага хэмжээний Labour шингэн нь тосыг ор мөргүй арилгаж аяга, тавгыг гялалзсан цэвэрхэн болгохын хажуугаар үнэ хямд учир эзэгтэй нарын эдийн засагт хэмнэлттэй тусна. “Labour” шингэн нь арьсыг хамгаалагч зөөлөн найрлагатайгаас гадна тухайн шингэн дэх химийн найрлага нь байгальд халгүй аажмаар шингэж алга болдог онц давуу талтай юм.

“Labour” аяга таваг угаагч шингэн нь орчин үеийн шинэ савалгаатайгаар үйлдвэрлэгддэг бөгөөд савны онцгой хэлбэр нь нойтон гарт барьцтай эвтэйхэн юм. 900 мл савалгаатайгаар шар нимбэг, ногоон нимбэг, алим, жүрж, олон төрлийн жимсний анхилуун үнэртэйгээр худалдаалагдаж байна.

More

ГАРЫН САВАН

May нэрийн ариун цэврийн бүтээгдэхүүнүүд нь таны дотоод болон гадаад гоо сайхныг хадгалахад зориулж үйлдвэрлэсэн тул бодисын зөв балансыг агуулсан байдаг.

May биеийн шингэн саван нь арьс арчилгааны тусгай найрлагыг сэтгэл сэргээх анхилуун үнэрүүдээр баяжуулан хийгдсэнээр усанд орох гэдэг ойлголтыг илүү таатай, шинэлэг болгожээ.
Онцгой найрлага болон анхилуун үнэртэй May саван нь таны бие болон мэдрэхүйг таван янзаар сэргээнэ. Туяарсан цагаан, зөөлөн бөгөөд онгод орсон мэт. Торгомсог ба тайван, Ариун ба өөртөө итгэлтэй, Гэрэлтэж туяарсан зэрэг төрлүүд бий.

More