Нүүр Танилцуулга

Сурталчилгаа

Цаг

Тоолуур




Жагар-Интернэшнл ХХК нь анх 1994 онд байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ хүсэл зорилгыг хүндэтгэн, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Жагар-Интернэшнл ХХК нь

- Хүнс, өргөн хэрэглээний барааны бөөний болон жижиглэнгийн худалдаа

- Ариун цэвэр, гоо сайхны өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний импортын худалдаа

- Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг чиглэлүүдээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг.

Манай компани байгуулагдснаас хойшхи 10 гаруй жилийн хугацаанд бизнесийн салбарт олон шинэ зүйлийг санаачлан хийж ирсэн бөгөөд цаашид үргэлж шинийг эрэлхийлж чанартай бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид та бүхэндээ барьж байх болно.

Жагар-Интернэшнл ХХК нь төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хүн амын эмзэг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэх, хандив өргөх арга хэмжээг тогтмол зохион байгуулсаар ирсэн.

Бид энэ хугацаанд Монгол улсынхаа хөгжил дэвшилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсаар ирсэн. Бизнезийн хүрээ өргөжин тэлэхийн зэрэгцээ нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг төр засгаас өндрөөр үнэлж “Шилдэг татвар төлөгч” байгууллага, “Үндэсний Топ-100 компани”, “Гаалийн итгэл хүлээсэн аж ахуйн нэгж” гэх мэт шагналуудыг олгосон нь бидний бахархах зүйлийн нэг юм.

Тус компани нь:

1997 онд -- МҮХАҮТ-ын “Жинхэнэ гишүүн” байгууллага

1997 онд – “УБ сангийн Үүсгэн байгуулагч” өргөмжлөл

1997 – 2005 оны Найдвартай татвар төлөгч

1999 онд – “Хэрэглэгчдийн найдвартай түнш” байгууллага

1999 онд – МУ-ын “Шилдэг аж ахуйн нэгж” өргөмжлөл

2000 онд – МҮТВ-ын “Шилдэг харилцагч” өргөмжлөл

2002 онд – “Үндэсний ТОП-100” аж ахуйн нэгж өргөмжлөл

2002 онд – “Үндэсний Бүтээмж, Хөгжлийн Төв”-ийн гишүүн байгууллага

2003 онд – ГЕГ-ын “Гаалийн итгэл хүлээсэн аж ахуйн нэгж” өргөмжлөл

2004 онд -- ГЕГ-ын “Гаалийн итгэл хүлээсэн аж ахуйн нэгж “өргөмжлөл

2005 онд – МҮТВ-ын “Шилдэг харилцагч” өргөмжлөл

 

 

 

Бүтээгдэхүүний зураг

009.png

ТВ Сурталчилгаа

 

 

ТВ Сурталчилгаа