top of page

Бидний тухай

Жагар-Интернэшнл ХХК нь анх 1994 онд байгуулагдсан Монгол Улсын гадаад худалдааны ууган компани бөгөөд Монгол хүнд дэлхийн стандартад нийцсэн өнгө үзэмж, чанар бүхий бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж, хурдацтайгаар өөрчлөгдөн хөгжиж буй олон улсын чиг хандлагыг улсынхаа зах зээлд нэвтрүүлэн ажиллахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
Жагар-Интернэшнл ХХК нь:
    • Хүнс, өргөн хэрэглээний барааны бөөний болон жижиглэнгийн худалдаа
    • Орос хүнсний сүлжээ дэлгүүр. Одоогоор 10 сүлжээ дэлгүүр байгуулсан. Цаашдаа 2023 онд 15                      дэлгүүрийг нээх зорилго тавин ажиллаж байна.
    • Ариун цэвэр, ахуйн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний импортын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, Сингапур, Малайз, Тайланд, Турк, ОХУ, БНХАУ, Беларусь, Узбекстан, Армения зэрэг улсуудын компаниудтай хамтран ажиллаж байна.  
Бид 20 гаруй гаруй жилийн хугацаанд бизнесийн салбарт олон шинэ зүйлийг санаачлан хийж ирсэн бөгөөд Монгол Улсын өнцөг булан бүрт буюу Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, 21 аймгийн 360 гаруй суманд борлуулалт, түгээлтийн нэгдсэн системийг нэвтрүүлж, хэрэглэгч нартаа ойрхон ажилласаар ирсэн, ойрын жилүүдэд хамтран ажиллагч түншүүдийнхээ цар хүрээг нэмэн, хөгжингүй орнуудын байгаль орчинд ээлтэй, натурал бүтээгдэхүүнийг импортлох зорилгоор “Монгол хүнд хамгийн сайныг” гэсэн уриан дор хэрэглэгчдийнхээ сонголтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
bottom of page